Friday, May 20, 2011

Хайрлаад л байвал амьдраад л байна

"Амьдрал төсөл" уран сайхны кино нь өнөөгийн манай нийгмийн ихэнхи хувийг эзлэх залуучуудын өөрсдийнхөө амьдралыг бүтээж, хүсэл мөрөөдөлдөө хүрч аз жаргалаа хэрхэн бий болгох тухай өгүүлж буй кино юм.


Шинэхэн гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон залуучуудын цаашдын ирээдүйн сайн сайхан амьдралаа босгоход юу амин чухал хэрэгцээтэй вэ?

Байр тэдний хувьд амьдралынх нь хэдэн хувийг эзлэх чухал хэрэгцээ вэ?


Тэдний авч байгаа цалин амьдралд нь хэр хүрэлцдэг вэ?

Үр хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд хэдий хэмжээний төлбөр төлдөг вэ?

Залуу хосууд бие биеэ хүндэлж итгэж чадаж байгаа юу? зэрэг олон чухал асуултад хариулт өгөхийг зорьсон уг кинонд гэр бүлүүд амьдралд тулгарах саад бэрхшээлийг хайр сэтгэлээ алдалгүйгээр, хагацаж салалгүйгээр, үр хүүхдээ өнчрүүлэлгүйгээр, найз нөхдийн холбоогоо хадгалж, шантралгүйгээр тэмцэж даван гарч чадвал ард нь инээмсэглэн угтах амжилт, аз жаргалд хүрч чадах тухай өгүүлж буй кино юм.

5 comments:

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk