Sunday, August 14, 2011

Сэргэлэн төрхтэй Селена Мари Гомезийн тухай



Сэргэлэн төрхтэй Селена Мари Гомезийн тухай
Селена Мари Гомез бол жүжигчин, дуучин төдийгүй өсвөр насны оддын дунд хамгийн өндөр рейтингтэй уран бүтээлч. Тэрээр 1992 оны долдугаар сарын 22-нд Mandy Teefy, Ricardo Joel Gomez нарын охин болон мэндэлжээ. Түүнийг бага байхад тэднийх Нью-Иорк хотоос Техасын Прайри руу нүүсэн бөгөөд Селенаг 16 нас хүртэл нь тэднийх цалингаас цалингийн хооронд л амьдардаг энгийн нэгэн айл байсан юм.

Түүний эцэг нь Мексик гаралтай Америк хүн бол харин эх нь Итали гаралтай. Селена гэр бүлийнхээ тухай ярихдаа "Манай гэр бүл бусдын л адил сүмд очиж залбирдаг. Бид Католик шашинтай хэдий ч ямар нэгэн ёс заншилд баригдалгүйгээр амралтын өдөр сүм рүү очсоныхоо дараа тоглоомын төв болон шарсан махны газар луу явдаг" гэсэн байна. Түүний төрсөн эцэг эх нь таван настай байхад нь салсан бөгөөд тэр ээж дээрээ өссөн аж. 

Улмаар 2006 онд Селенагийн ээж Мэнди дахин гэрлэжээ. Селена "Барни ба түүний нөхөд"-д тоглодог байхдаа жүжиглэх талаар сурч авсан гэж ярьдаг. Магадгүй түүний ээж нь жүжигчин байсан учир тэр урлагийн замыг сонгох болсон байх. Тэрээр 2003 онд "Тагнуулч хүүхдүүд", "Тоглоом дууссан" гэх мэт кинонуудад тоглосон ба 2005, 2006 онуудад зарим кинонуудын дууг дуулсан байна. 


Мөн тухайн онуудад "Зак ба Кодигийн цогц амьдрал", "Ханна Монтана" киноны гол дүрд тогложээ. Селена "Walt Desney''-ийн хоёр ч цуврал кинонд тоглосон ба 2008 оны гуравдугаар сард анхны хөдөлгөөнт кино болох "Norton Hears a Who"-г бүтээжээ. Үүний дараахан нь "Дисней" сувгийн од Андрью Силигийн хамт "Өөр нэгэн үнсгэлжингийн түүх" зохиолын гол дүрийг бүтээсэн байна.

Селена хандивын үйл ажиллагаанд их оролцдог ба саяхан дөрвөн орон гэргүй нохой үрчилж авчээ. Тэр НҮБ-ын хүмүүнлэгийн хамгийн залуу элчээр 2008 онд тодорсон. Түүнийг "Kiss & Теll'' болон "A Year Without Rain" гэх мэт дуунууд нь маш их амжилтанд хүргэсэн ба хөгжмийн ертөнцөд түүний нэр хүнд өссөөр байна. Түүний цомгууд 2011 оны дөрөвдүгээр сарын байдлаар нэг сая 354 мянган хувь борлуулагдаж, холливүүдэд дээд амжилт тогтоосон байна. 

Гомез мөн телевизийн цуврал болон 3D кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. Тэр өөрийн хамгийн сайн найз Дэмитэйгээ хамт "Demi and Selena show" гэсэн цуврал нэвтрүүлэг хийж байсан. Мөн Тэйлор Свифттэй маш сайн найзууд юм байна. Тэрээр өөрийн гэсэн "Selena Gomez and the Scene" хэмээх хамтлагийн ахлагч бөгөөд бөмбөр, гитар, төгөлдөр хуур тоглохыг сурч байгаа. Мөн хоолойны хичээл заалгаж байгаа юм байна. 

Селена үргэлж сайхан хувцасладаг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг. Тэр одоогийн байдлаар залуу дуучин Жастин Биебэртэй болздог бөгөөд үүнээсээ болж өсвөр насны охидын заналд байнга өртдөг. Тиймдээ ч "Who says" буюу "Атаархагчид" дууг бичүүлж дуулсан. Энэ дууг өөрийг нь үзэн яддаг охидод зориулан дуулсан талаар ам алдсан ч "Who says" олон долоо хоног "Billboard''-ын шилдгүүдийн жагсаалтад байсаар л байна. Нэгэн сурвалжлагч түүнээс "Та Жастинтай гэрлэх үү?" гэж асуухад тэрээр "Үгүй ээ, би дөнгөж 19-тэй" хэмээн товчхон хариулсан байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk