Monday, August 29, 2011

"Мартагдашгүй намар" киноны хоёрдугаар ангийг бүтээнэ

Оюутан залуусын амралтаараа намрын тариа хураалтын ажилд гар бие оролцож байгаа тухай өгүүлдэг "Мартагдашгүй намар" киноны үргэлжлэл 30 жилийн дараа дэлгэцнээ гарахаар болжээ.


"UBS" телевизийн уран бүтээлчид "Universe Best Songs-2011" тэмцээний шилдэг 25 оролцогчтой хамтран "Мартагдашгүй намар-2" киноны орчин үеийн хувилбарыг бүтээхээр Сэлэнгэ аймагт зураг авалтын ажилдаа орсон байна.

"Мартагдашгүй намар" киноны 30 жилийн ойд зориулж уг киног бүтээж буй бөгөөд зураг авалтын ажил 30 хувьтай байгаа гэнэ.

Өмнө нь "UBS" телевизийн уран бүтээлчид "Universe Best Songs" наадмын шилдэг 25 оролцогчдын хамт "Зүрхэнд гэрэлтэх од", "Мама миа" мюзиклийг бүтээж байсан билээ.

"Мартагдашгүй намар" киног урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулсан бол түүний хоёрдугаар ангийг түүний охин Д.Отгонзаяа найруулж байгаа ажээ.

"Мартагдашгүй намар-2" киноны уран бүтээлчид анхны найруулагчаас кино хийх зөвшөөрлийг нь албан ёсоор авсан аж. Тус киноны нээлт ирэх аравдугаар сард болох юм байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk