Monday, August 29, 2011

Кэти Перри MTV “Video Music Awards 2011”-ийн хамгийн шилдэг шагналыг хүртэв

Кэти Перри MTV “Video Music Awards 2011”-ийн хамгийн шилдэг шагналыг хүртэв
Америкийн Лос-Анжелес хотноо өчигдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр 27 дахь MTV “Video Music Awards 2011” шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө.
Үдшийн хамгийн онцгой эмэгтэйгээр алдарт дуучин Кэти Перри байлаа. Тэрбээр 10 номинацид нэр дэвшиж гурван удаагийн шагнал хүртсэн байна. Кэти Перри наадмын хамгийн чухал шагнал болох “Оны шилдэг видео”-г “Firework” клипээрээ хүртжээ.


Дуучин Леди Гага хамгийн утга учиртай, гүн агуулгатай клип хийснээрээ шалгарсан бол Британийн дуучин Адель мөн багагүй амжилт гаргалаа. Түүний “Rolling in the Deep” видео клип нь зураг авалт, эвлүүлэг, найруулгаараа “Шилдэг урлагийн бүтээл” хэмээх шагнал авсан юм.

Түүнчлэн Бритни Спирс, Бейонсе, рок хамтлаг Фүү Файтерс, Ники Минаж, Канадын залуу дуучин Жастин Бибер болон реппер Тайлер нар бусад шагналыг хүртжээ.

Тус наадмын үеэр дуучин Бейонсе хүүхэдтэй болох гэж буй тухайгаа зарласан бол үсээ Элвис Преслийн засалтаар янзлуулж эрэгтэй хүний хослол өмссөн дуучин Леди Гага алдарт Queen хамтлагийн гитарчинтай хамтран наадмын тайзыг доргиолоо.

Мөн Крис Браун өөрийгөө чадварлаг дуучин, бүжигчин гэдгээ дахин баталж агаарт бүжиглэн олныг гайхашруулсан үзүүлбэрээрээ тус үдшийг чимлээ.

Түүнчлэн MTV-ийн зочид өнгөрсөн сард хорвоог орхисон Британийн дуучин Эми Уайнхаусын Америкийн алдарт дуучин Тони Беннеттай хамтарсан клипийг үзэж түүний дурсгалыг хүндэтгэсэн билээ.

MTV “Video Music Awards 2011”-ийн шилдгүүд

“Оны шилдэг видео”           Кэти Перри – ‘Firework’
“Шилдэг поп видео”            Бритни Спирс – ‘Till The World Ends’
“Шилдэг рок видео”            Фүү Файтерс – ‘Walk’
“Шилдэг хип хоп видео”     Ники Минаж – ‘Super Bass’
“Шилдэг эрэгтэй дуучин”    Жастин Бибер – ‘U Smile’
“Шилдэг эмэгтэй дуучин”    Леди Гага – ‘Born This Way’
“Шилдэг дебют дуучин”      Тайлер – ‘Yonkers’
“Шилдэг хамтарсан клип”   Кэти Перри, Кане Вест– ‘E.T’
“Шилдэг урлагийн бүтээл”  Адель – ‘Rolling in the Deep’
“Шилдэг бүжиг”                 Бейонсе – ‘Run the World (Girls)’
“Шилдэг зураг авалт”         Адель – ‘Rolling in the Deep’
“Шилдэг эвлүүлэг”             Адель – ‘Rolling in the Deep’
“Шилдэг агуулгатай видео” Леди Гага – “Born This Way”

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk