Monday, September 5, 2011

П.Дэлгэржаргал "Miss Asia USA" тэмцээний тэргүүн дэд байрт шалгарлаа

П.Дэлгэржаргал
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо өнгөрсөн сарын 20-нд зохион байгуулагдсан "Miss Asia USA" тэмцээнд Монгол бүсгүй тэргүүн дэд байрт шалгарчээ.


23 дахь удаагаа зохион байгуулагдсан тэмцээнд П.Дэлгэржаргал, О.Амина хэмээх хоёр Монгол бүсгүй оролцож, П.Дэлгэржаргал "First runner up" буюу тэргүүн дэд байрын шагнал хүртсэн байна. Харин Японы гоо бүсгүй Юка Сано титмийн эзнээр тодорчээ.

23 дахь жилдээ зохион байгуулагдсан Америк дахь Азийн мисс шалгаруулах тэмцээнд Япон, БНСУ, Энэтхэг, Шриланк, Вьетнам, Иран, Тайван зэрэг улс орнуудын 24 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвар, мэдлэг боловсролоороо өрсөлджээ.

Америкт амьдардаг Монголчууд өнгөрсөн гуравдугаар сард анх удаа "Miss Mongolia USA" тэмцээн зохиож, миссээ шалгаруулсан байна. П.Дэлгэржаргал Америк дахь Монголчуудын миссийн тэмцээнээс хоёрдугаар байрт шалгарч, Азийн бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхээ авчээ. АНУ-ын Миннесота мужид амьдардаг тэрээр 20 настай. Анх долоон настайдаа эрх чөлөөний оронд хөл тавьснаасаа хойш арав гаруй жил амьдарч байгаа юм байна.

П.Дэлгэржаргал "Би миссийн тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлнэ гэж бодож байгаагүй. Ээжийнхээ зөвлөснөөр энэ тэмцээнд орсон. Мэдээж түрүүлэхийн тулд их хичээж бэлдсэн" хэмээн ярьжээ.

Азийн орнуудын соёлын уламжлал, үнэт зүйлсийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг "Miss and Mrs Asia USA" тэмцээнд манай улсаас 2008 онд Монголын Гоо бүсгүй тэмцээний шүр эрдэнэ өргөмжлөлт Г.Амаржаргал анх удаа оролцож байсан бол 2009 онд мисс Г.Саруул тэргүүн дэд байрт шалгарч байсан юм.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk