Sunday, September 11, 2011

Риз Уизерспунийг 84 настай эмгэн машинаар дайрчээ

Риз Уизерспунийг 84 настай эмгэн машинаар дайрчээ
Холливудын шаргал үст бүсгүй Риз Уизерспун уржигдар машинл дайруулжээ.

Тэрээр өглөе бүр Калифорни мужийн Лос-Анжелес хотын захад байрладаг гэрийнхээ хавнар гүйдэг уламжлалтай. Гэтэл уржигдар өглөө гүйж яваад машин зам гарахдаа дайруулсан байна. Түүнийг дайрсан машины жолооч нь 84 настай эмгэн бөгөөд 32 км/цагийн хурдтай явж байжээ.

Азаар жүжигчин бүсгүй хурдаа бүрэн аваагүй машинд дайруулсан тул гэмтэл бэртэл аваагүй байна. Уизерспуныг ослын газраас тэр даруй эмнэлэгт хүргэжээ. Онц бэртэл аваагүй тул орой нь гэр рүүгээ явахыг зөвшөөрсөн байна.

"Риз Уизерспун лхагва гаригийн өглөө машинд дайруулж, хөнгөн гэмтэл авсан" гэж цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлсэн аж. Харин "Оскар"-ын шагналт жүжигчнийг дайрсан эмгэн өндөр настай ч гэсэн осол хийснийхээ төлөө хариуцлага хүлээх болжээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk