Friday, April 8, 2011

Ангилах процесс

Ангилалт
- Нунтаглагтсан материалыг бүхэллэгээр нь:  2 ба түүнээс дээш бүтээгдхүүн хуваахыг Ангилалт гэнэ.

 
- Ангилах ажиллагаа явуулах төхөөрөмжийг Ангилуур гэж нэрлэнэ. Аливаа аигилуураар ангилах ажилгаа явуулахад ус буюу булагийн урсгалын үйлчлэлээр гүйцэтгэнэ. Ажлын шинж зориулалтаас нь хамааруулж ангилуурыг усан ангилуур ба ладайх ангилуур гэж хуваана
-  Ангилалт – Шингэн ба агаарын  орчинд янз бүрийн хэмжээ ба нягттай эгэл хэсгүүдийн унах хурдны ялгаан дээр үндэслэн, тэднийг бүхэллэгийн ангид хуваан ялгах процесс.
    Практикт дараах 3 төрлийн ангилагч аппаратуудыг өргөн хэрэглэдэг.
- Мушгиат ангилуур
-  Гидроциклон
-  Гидравлик сепаратор
-  Тэвш ба булингад бүтнээрээ буюу таллан дүрэгдсэн мушгианаас бүрдэнэ. Тээрмийн халиа ангилуурын L урттай тэвшний халианы босгоноос 1/3 L цэгт өгөгдөнө.  Эрдсүүдийн эгэл хэсгүүд булингын урсгал халианы зүг рүү шилжих явцад аажмаар сууж эхэлнэ. Сууж амжаагүй жижиг эгэл хэсгүүд халианы босгоор хальж гадагшлах ба харин суусан том хэсгүүд мушгиагаар налуу тэвшний ёроолын дагуу дээш хамагдаж элсний нүхээр гарч тээрэмд орно
- Гидроциклон цилиндр, конус, тэжээх, халианы ба элсний хоолойнуудаас бүрдэнэ. Элсний хоолойн дотор солидог элсний хошуу байрлана. Тээрмээс гарсан материад 02- 03 нь мПа даралттай насосоор шахагдан тэжээх хоолойгоор дамжин Гидроциклонд орно. Тэжээх хоолой цилиндр хэсэгт шүргэлцэх байдлаар байрласан учир булингийн урсгал хуйлирсан хөдөлгөөнд орно


- Гидравлик ангилуур нь дараалан байрласан 4 камераас бүрдэх ба камер тус бүрийн огтлол нь өмнөх камерийн огтлолоос d квадрат дахин их байна. / d – камерын диаметр/ Камер нь тус бүрт бүхэллэгийн тодорхой ангийн эгэл хэсгүүд сууна. 1-р камерт суултын хурд усны өгсөх хурдны урсгалаас их байх ба хамгийн том эгэл хэсгүүд, 2-р камерт арай жижгүүд нь гэх мэтээр эгэл хэсгүүд бүхэллэгээрээ ангилагдана.

-  Шувтан ангилуур нь: эргэх эд анги байхгүй, цахилгаан эрчим хүч зарцуулахгүй, материал нь өөрөө асгардаг сайн талтай. Гол дутагдал нь өндөр, оворлог, хананд элс дагтаршнаас хэвийн ажиллагаа алдагдах тал бий.
-  Механик ангилуур нь: хэдэн төрөл байаг ба аж үйлдвэрт мушгираат ангилуур ыг өргөн хэрэглэж байна.
-  Мушгираат ангилуур нь: хүнхэр тэвш 1, түүний дотор эргэх  дагуу байрлалтай мушгираа 2, мушгирааг эргүүлэх 3 ба өргөх 4 хөтлүүрээс бүрдэнэ.
- Усан ангиллыг усны тасралтгүй оргилох, эсвэл хэвтээ ба уруу урсгалаар явуулна. Усан ангиллын үр дүнд хэрэглэгдхүүнийг 2-10 хүртэл ангид хувааж болно. Эрдсийн мөхлөг ангид хуваагдаж байгаа ширхгийг заагийн мөхлөг гэж нэрлэнэ. Усны оргилох буюу хэвтээ урсгалд эрдсийн мөхлөгүүдийг оруулахад, зарим мөхлөгүүд нь усны урсгалын хурд ба мөхлөгийн унах хурдны тэнцүү үйлчлэгч хурдтай тохирох хурдаар шилжинэ. Усны урсгалын чиглэл, хурдыг өөрчилснөөр эрдсийн мөхлөгийг тодорхой чиглэлд шилжүүлж болно. Хэрэв адил нягттай янз бүрийн хэмжээтэй мөхлөгүүдийг 2 ангид хуваая гэвэл тодорхой хурдтай оргилох  урсгал бүхий усан ангилуур хэрэглэнэ. Мөхлөгийн хэмжээ d – 0 гэвэл – d + d, - d +0 гэсэн 2 ангид хуваахын тулд оргилох урсгалын хурд uB  , d хэмжээтэй мөхлөг унах хурдтай  тэнцүү байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk