Соронзон ба цахилгаанаар баяжуулах арга

Соронзон аргаар баяжуулах:
Соронзон орны нөлөөгөөр материалыг ялгах процессийг дараах төрөлд ангилан ялгаж болно.
·         Соронзон оронд ангилах процесс
·         Соронзон хуйлралын орчинд ангилах процесс
·         Гидростатик болон гидродинамик соронзон ангилах процесс
Соронзон оронд ангилах процессын урьдчилсан нөхцөл нь баяжуулалтад орж буй анхдагч материалын бүрдэл хэсгүүд буюу эрдсүүдийн соронзон мэдрэх чадвар өөр хоорондоо хангалттай ялгаатай байх явдал юм. Энэ үүднээс ажлын бүсэд тухайн эрдсүүдийн ширхэг буюу нэгж хэсэгт өөр өөр хэмжээтэй соронзон хүч үйлчилснээс тэдгээрийн хөдөлгөөний чиглэмж янз бүр байна.
Соронзон хуйлралын орчинд ангилах процессын үндсэн зарчим нь цахилгаан дамжуулагч материалд хувьсах гүйдэл индукцлэхэд үүсэх хувьсах соронзон оронд үндэслэгдэнэ. Энэ нь соронзон оронг үүсгэх ба үүссэн соронзон орон нь индукцлэгдсэн орны эсрэг чиглэлд үйлчилнэ. Үүний улмаас түлхэлтийн хүч үүсч цахилгаан дамжуулагч материалыг үндсэн урсгалын чиглэлээс өөрчилж, цахилгаан үл дамжуулагч болон хагас дамжуулагчаас ялгана. Гэхдээ баяжуулалтын үр дүнд нь тухайн материалын цахилгаан дамжуулах чанараас гадна хэмжээ, хэмжээний харьцаа болон индукцлэгдсэн соронзон оронд тухайн материалын байрлах чиглэл нөлөөлнө.
Гидростатик болон гидродинамик соронзон ангилалын үйлчлэх зарчим нь тунаах процесс буюу гравитацын ангилалд хамаарна. Гэхдээ энэ 2 аргын хувьд ажлын бүсэд соронзон орон зайлшгүй байх шаардлагатай учир техникийн зарчмын хувьд соронзон ангилалд авч үздэг. Ажлын орчин буюу хүчтэй соронзот (ферро) шингэн нь өндөр үнэтэй бөгөөд түүнийг буцаан ялгаж авах буюу регенерацын процесс нь хүндрэлтэй учир үйлдвэрлэлийн нөхцөлд хэрэглэхэд бэрхшээл тулгардаг.
 
Цахилгаанаар баяжуулах арга:
Цахилгаан орны нөлөөгөөр эрдсийн түүхий эдийг баяжуулах процесс нь нилээд эртний баяжуулалтын процессын нэг бөгөөд флотациар баяжуулах технологи нэвтэрснээр үйлдвэрлэлийн хэрэглээнээс бараг шахагдсан боловч сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний олон ажлын үр дүнд орчин үеийн баяжуулалтын процесст тодорхой үүргийг гүйцэтгэх болсон.
Цахилгаан орны нөлөөгөөр баяжуулах процессын уламжлалт хэрэглээ нь гравитацын баяжуулалтын завсрын бүтээгдэхүүнээс хүнд минералууд, циркон, рутил.

jkhkhk

jnkhjk