Америкийн "Хүмүүс" сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйг тодруулдаг билээ. Энэ оны жагсаалтын хамгийн үзэсгэлэн төгс эмэгтэйгээр дуучин Женнифер Лопез тодорсон байна. Оны хамгийн хамгийнийг "Хүмүүс" сэтгүүл нийтийн санал асуулгаар шалгаруулдаг юм.
Дуучин, жүжигчин Жей-Ло одоо "Америкийн шүтээн" тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа. Харин Жей-Логийн ард өмнөх оны ялагчид болох Халли Берри, Женнифер Гарнер, Бейонсе Ноулз нар бичигджээ.
Өдгөө 41 настай Жей-Ло "Хүмүүс" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би залуухан биш ч хүмүүст таалагдсан хэвээр байгаадаа баяртай байна" гэжээ.
Ж.Лопез Пуэрто-Рикогоос гаралтай дуучин Марк Энтонитой 2004 онд хуримлаж 2008 ихэр хүүхэдтэй болсон юм.
Дуучин бүсгүй "Хайр"* нэртэй шинэ цомгоо саяхан бэлэн болгосон бөгөөд ирэх тавдугаар сард АНУ-д худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Уг цомгийн "On the floor" хэмээх дуу "Биллбоард”-ын энэ долоо хоногийн шилдэг 100 дууны жагсаалтын наймд бичигджээ.
duulj chadku yum bjiij yu wweeee ene odoo
ReplyDeletehuurhun huuhen shuu
ReplyDelete