Мөн тэрээр Анна Курниковатай секс хийхдээ 8-аас илүү минут болж чаддаггүй гэдгээ илчилсэн байна. Энрике тоглолтынхоо үеэр тайзан дээр үзэгчдээс хэдэн залуусыг урьж гаргажээ. Тэгээд тэднээс хэрхэн анх энгэр зөрүүлснээ ний нуугүй ярихыг хүссэн байна. Гэтэл нэгэн залуу дуучныг өөрөө энэ түүхээ ярьж өгвөл илүү сонирхолтой гэж хэлж. Үүнийг сонссон Энрике залуугийн үгэнд орж, өөрийнхөө амьдралын талаар ярьж гарчээ.
"Та нар миний хамгийн дотны хүмүүс. Тийм болохоор би та нарт хувийн нууцаа дэлгэе. Би сексийн хувьд байнгын асуудалтай явдаг. Би дөнгөж 25 насандаа эр хүн болсон. Энэ нь надад сөрөг нөлөө үзүүлсэн байх. Найз нар маань биеэ үнэлэгчид авдаг ч би ичээд чаддаггүй байлаа. Тэгээд одоо үр дагавар нь энэ. Би сексээс бүрэн таашаал авч чаддаггүй. 17 настай байхдаа нэг аятайхан охинтой найзлах гэж оролдсон. Бид хоёр секс хийх гэж үзсэн ч ердөө аравхан секунд л үргэлжилсэн" гэж Энрике урсгаж гарсан байна.
Гэтэл асуулт тавьсан залуу түүнийг тайвшруулж "Зүгээр ээ, Энрике би ч гэсэн анх аравхан минут секс хийсэн" гэжээ. Гэтэл Энрике "Тийм үү, тэгвэл би дахиад нэг баримт хэлье. Би одоо найман минут ч секс хийж чаддаггүй" гэж дуучин хариулсан аж.
Гэтэл үзэгчдээс хэн нэгэн "Битгий санаа зовоо. Царайлаг испани залуу ийм зүйлд санаа зовох хэрэггүй ээ" хэмээн хашгирчээ. Гэтэл Энрике “Би царайлаг испани залуу шиг харагддаг байж болох юм. Гэхдээ би энэ дэлхий дээрх хамгийн жижигхэн эрхтэнтэй эр. Энэ үнэн шүү! Би орондоо юу ч хийж чадахгүй байхад тэр царайны сайхнаар яах билээ" гэж хэлжээ.
Дараа нь Энрике Иглесиас вискинээс жаахан татаад "За, та бүхэндээ хувийнхаа амьдралаас нэлээдгүй ярьчихлаа. Одоо би антибиотик хэрэглэж байгаа л даа. Уг нь согтууруулах ундаатай холиод дэмий байсан юм" гэж хэлээд концертоо хэвийн үргэлжлүүлжээ.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com
СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:
Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...