Sunday, September 11, 2011

Miss Mongolia 2011” тэмцээний шилдэг 20 оролцогч шалгарлаа

“Miss Mongolia 2011” тэмцээний шилдэг 20 оролцогч шалгарлааЯпон улсын ерөнхий сайдын нэрэмжит “Miss International” тэмцээн нь 1960 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа билээ.



Үүнээс улбаатай “Miss Mongolia” тэмцээн нь 2004 оноос хойш тасралтгүй найман жил зохион байгуулагдаж байгаа ба жил бүрийн ялагч нь “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн явдаг уламжлалтай.

Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний ялагч нь “Miss International 2011” тэмцээнд эх орноо төлөөлөн явахаас гадна “Miss Mongolia 2011” өргөмжлөл, албан ёсны туузыг хүртэх юм.

Түүнчлэн тэмцээний тэргүүн байрын шагналтангууд 10 сая төгрөг авч, тэмцээний ялагчийн титмийг зүүж ивээн тэтгэгчдийн шагналыг хүртэнэ.

“Miss Mongolia 2011” тэмцээнд оролцогчид тавигдах шаардлагад, 16-25 настай Монгол улсын иргэн байх, Зохион байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш, Харилцааны ур чадвар сайтай Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх юм байна.

Тэмцээнийг шүүх бүрэлдэхүүн энэ сарын 13-нд  олон нийтэд зарлана. Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээнийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба үүнд, REALITY SHOW, SHOW CONCERT, BANQUET SHOW зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.

REALITY SHOW

REALITY SHOW-г наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 14-н дуустал МҮОНТ-р гарч байгаа юм. Энэ жилийн тэмцээн МҮОНТ-тэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ шоуны оролцогчдын бүртгэлээс авахуулаад сүүлийн 20 шилдэг оролцогч хүртэл бүхий л үйл ажиллагаа үзэгчдийн хүртээл болгоно. Тэдний авъяас чадвар, авхаалж самбаа, эрдэм мэдлэгийг харуулахуйц шалгууруудыг оролцогчид хэрхэн давж хүсэл тэмүүлэлдээ хэр үнэнч байгааг харуулж байгаа юм. Мөн залуу үеийнхэнд гоо зүйн хүмүүжил, төлөвшилтийг зөв бүрдүүлэх үндсэн агуулгатайгаараа онцлог нэвтрүүлэг юм.

SHOW CONCERT


2000 хүн үзэх тус шоуны зорилго нь тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчдын дундаас шилдгийн шилдэг оролцогч, “Miss Mongolia 2011” өргөмжлөл болон таван сая төгрөгний  шагналуудыг хүртэх, MISS INTERNATIONAL  олон улсын тэмцээнд оролцох  ялагчийг тодруулахад оршино.

BANQUET SHOW

100-150 хүн оролцох эл шоун дээр тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн 20 гоо бүсгүй маань 2012 оны турш хамтран ажиллах байгууллагуудтайгаа гэрээ байгуулах юм.

Монголын томоохон бизнесийн байгууллагууд энэ шоугаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нүүр царайг сонгох боломжтой.

Энэхүү шоуны зочид нь урлаг соёлын одууд ба томоохон байгууллагуудын удирдлага, маркетингийн менежерүүд байх юм байна.

Тэмцээн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд “Miss Mongolia 2011” -ийн шилдэг 20 оролцогч хэдийнээ шалгараад байгаа бөгөөд эдгээр бүсгүйг та бүхэндээ бид танилцуулж байгааг манай холбоотой фото мэдээнээс үзнэ үү.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk